Программ хангамж
Software Engineering
Кодоор бодит асуудлыг шийддэг мэргэжил
Анхны цалин: ₮2.5 сая/сар
МОНГОЛЫН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ЖИЖИГ ТӨСӨЛ
“Аль мэргэжил их цалинтай вэ?” гэхээсээ “Энэ мэргэжил надад тохирох уу?” гэдэг нь хамаагүй хэцүү асуулт. Тэгэхээр эндээс эхэлье: чи юунд дуртай, тэр ажлыг өдөр тутам хийдэг хүмүүс юу гэж хэлдэг, тоо нь ямар байдаг вэ.
70 мэргэжил · 2 бодит ярилцлага · нэг тест
Хэдэн минут л болно. Юунд дуртай, юунаас цухалддагаа асуух хэдэн асуулт.
Тэр мэргэжлийг өдөр тутам хийж байгаа хүмүүс юу гэж байна — гоё, гоё биш талыг нь ч.
Хоёр гурван мэргэжлийг зэрэгцүүлээд, ялгааг нь өөрийн нүдээр хар.
Software Engineering
Кодоор бодит асуудлыг шийддэг мэргэжил
Анхны цалин: ₮2.5 сая/сар
Data Science
Тоон өгөгдлөөс шийдвэр гаргах шинжлэх ухаан
Анхны цалин: ₮2.2 сая/сар
General Medicine
Урт хугацааны сургалт, тогтвортой хэрэгцээ
Анхны цалин: ₮1.6 сая/сар
Nursing
Хамгийн хурдан ажилд ордог эрүүл мэндийн мэргэжил
Анхны цалин: ₮1.3 сая/сар
Law
Уншиж, маргаж, шийдвэрлэдэг мэргэжил
Анхны цалин: ₮1.5 сая/сар
Civil Engineering
Хотыг барьдаг мэргэжил
Анхны цалин: ₮1.8 сая/сар
Хүн бүрээс ижил асуултуудыг асуусан. Тэгэхээр хоёр мэргэжлийг зэрэгцүүлж уншихад ялгаа нь өөрөө харагддаг.
2-р курс, Хүний их эмч · АШУҮИС
“Намайг Өүлэн гэдэг. Би одоо АШУҮИС-д Хүний Их Эмч мэргэжлээр 2-р дамжаанд суралцаж байна. Бага насанд хүүхдүүдийн л ярьдагаар эмч болно гэж мөрөөддөг байсан. Тэр маань зөвхөн хүүхдийн яриа төдий байгаагүй. Том болохын хэрээр миний амьдралын зорилго болж, эмчийн цагаан халат, чагнуур, хүмүүс, хэрэглэгдэхүүн бүхэн сонирхол татаж явсаар эргэлзэх зүйлгүйгээр мэргэжлээ сонгосон.”
15 мин уншина👩🏫 Багш, профессорНийтийн удирдлагын тэнхимийн профессор · МУИС, Хууль зүйн сургууль
“Намайг Д. Ганбаяр гэдэг. 20 гаруй жил МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд багшилж байна. Нийтийн удирдлага гэдэг нь үзэг бичиг, танхимд суух мэргэжил биш — төр юу хэрхэн шийддэг, мөнгө нь хаашаа явдаг, яагаад зарим шийдвэр хэрэгжихгүй байдгийг тайлбарладаг шинжлэх ухаан. Хууль, эдийн засаг, социологи, менежмент гэсэн дөрвөн салбарын нийлбэр гэж хэлж болно. Оюутан манай хөтөлбөрөөр төрийн байгууллага юугаар удирдаж, яаж төлөвлөдөг, ямар хуультай ажилладагийг суралцана.”
11 мин уншина